ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай нэвтрүүлжээ.
Ингэхдээ БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан байна. Энэ төрлийн мэс заслыг Монгол Улсад анх удаа хийж байгаа ажээ.
Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор өвчилсөн олон иргэдэд өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгож байгаа гэж тус эмнэлгий зүгээс үзэж байгаа ажээ.