Д.Сумьяабазар "хаалтын гэрээ"-нд 2.8 тэрбум, Б.Цэцэгийн төсөлд 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

SONIN.MN С.Сарнай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар 11-р сарын 22-нд Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барьсан билээ.

Уг төсвийн төслөөс үзвэл нийслэлийн 2023 онд захиран зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,032,614,919.0 мянган төгрөг буюу 1 их наяд төгрөг байхаар тусгажээ.

Үүнээс 2,8 тэрбум төгрөг нь НийслэлийнСургалт, судалгаа, олон нийттэй харилцах газарт төсөвлөгдсөн байна. Энэхүү газар нь хэвлэл мэдээлэл ба нийгмийн сүлжээний идэвхтнүүдтэй хамтарч Д.Сумьяабазарын үйл ажиллагааг сурталчлах буюу олон нийтийн шүүмжлэн ярьдгаар "хаалтын гэрээ" гэгчийг байгуулдаг юм.

Мөн нийгмийн сүлжээний нөлөөлөгч гэх Б.Цэцэгийн удирдсан Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгжид 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ энэ нь төслийг хэрэгжүүлэх бус ердөө урсгал зардлын л санхүүжилт байж болзошгүй гэнэ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх