“Омикрон”-ы шинэ дэд хувилбарууд вакцинд илүү тэсвэртэй байна

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Коронавирусний “омикрон” хувилбарын хурдацтай тархаж буй “BQ”, “XBB” дэд хувилбарууд “COVID-19”-ийн вакцинуудад, түүний дотор шинэчилсэн нэмэлт тунд илүү тэсвэртэй байгааг нэгэн шинэ судалгааны дүн харуулжээ.

Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд энэ долоо хоногт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, “BQ.1”, “BQ.1.1”, “XBB”, “XBB.1” нь одоогоор илэрсэн хамгийн тэсвэртэй хувилбаруудад тооцогдож байна.

Эдгээр нь өнгөрсөн долоо хоногт илэрсэн “COVID-19”-ийн шинэ тохиолдлуудын 73 орчим хувийг эзэлснийг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвүүдийн тоон мэдээлэл харуулж байна.

Судлаачид “COVID-19”-ийн вакцины гурав болон дөрвөн тунг хийлгэсэн хүмүүс, гурван тунг хийлгэснийхээ дараа шинэчилсэн тунд хамрагдсан хүмүүс, мөн вакцинжуулалтад хамрагдсаныхаа дараа “BA.2”, “BA.5” дэд хувилбараар халдварласан хүмүүсийн цусны сорьцыг судалж үзжээ.

Тэдний тогтоосноор, шинэчилсэн нэмэлт тун шинэ дэд хувилбаруудын эсрэг эхний тунгуудтай харьцуулахад ялимгүй илүү үр дүн үзүүлжээ. Гэхдээ “COVID-19”-ийн вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх, урт хугацааны зовуурь илрэхээс үр дүнтэй сэргийлж байгааг судалгаандаа онцолсон байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх