ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслол нэгдүгээр сарын 28-нд Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болно. Түүний зодог тайлах ёслолын "Очир" тасалбарын үнэ 38 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр ойролцоогоор 129 сая төгрөг юм. “Очир" тасалбар нь ердөө 6 ширхэг зарагдах бөгөөд бусад зочдоос илүү давуу эрх эдэлнэ. Тодруулбал, их аварга Хакүхогийн үсэнд хайч хүрэхээс гадна "Миягино" дэвжээг өвлөн авах ёслолд оролцох, түүнтэй хамт зоог барих онцгой эрхтэй ажээ.