Үүрээд гарах үйл буюу Хүк, Оюук хоёрт

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 Үйлийн үр нь энэ ээ. Яагаад 30 жил хулгайлаад, хумслаад болоод ирсэн энэ бузар хулгайг анх дэлгэсэн юм. Яагаад улсаасаа баян МАНАН бүлэглэлийн уурыг анх хүргэв. Төрөөсөө том шүүхийн сахлаар яах гэж оролдов доо. Яагаад албан тушаалын наймаагаар 60 тэрбум босгож, алд газраас эхлээд Сүхбаатарын талбайгаа зарчихдаг газрын наймааг, төрийн мөнгөөр Эрдэнэтийг авчихаад хил давуулан зарах гэж байсан МАФИ тай сөргөлдөв өө? Бүтэн аймгийн хэмжээний нутгаа лиценз болгоод зарчихсан мөнгөтэй өнгөтэй яах гэж хүмүүсийг оролдов оо Хүрэлсүхээ, Оюун Эрдэнэ ээ!
 
  Эргэн тойронд чинь эзэд нь, хойно урдуур чинь дүүрэн хамсаатнууд, хам сүлбээтнүүд арзайсан үүрэн дотроос нь үнэнийг анх илчилж Эрдэнэтийн 49 өөс, Хөгжлийн банк, Хармагтай, Асгат, Салхитаас Ноён уул, Тост, Тосонбумба хүртэлх тэр олон уул уурхайг эздээс нь булаав аа Хүрэлсүх ээ! Асар том мөнгөний сүлжээтэй сошиал баг, хөлсний сэтгүүлчдээр бүрэн зэвсэглэсэн тэрбум, тэрбумаар нь хураачихсан 30 жилийн эзэдтэй сөргөөлцөлдөв өө Оюун Эрдэнэ ээ!
 
  Та хоёр АРД ТҮМЭН нөмрөөд өмгөөлнө гэж итгэсэн үү! Язартал мөнгөжсөн эзэдтэй ядарсан олны дэмжлэгээр ялна гэж бодсон уу? Одоо хар даа тэгвэл. Олон хүн яг л яс горьдсон сургуультай ноход шиг ЭЗЭД-ийнхээ талд урж таслан алдаж улилдаж байгаа биз! 
 
Одоо бүүр "Нүүрсний хулгай", "Төмөр замын луйвар"-таа хам хэрэгтэн мэт харагдуулах гэж зүтгэж байгааг. Өчигдөр МАНАН дэглэмийг сөрж байсан хүмүүс өнөөдөр МАФИ-ын эздийн захиалгаар жагсаж байгааг хар. Энэ улсын иргэдийн хөрс суурь ердөө л энэ. Тийм ч болохоор мөрөөдөлтэй та хоёрт биш МӨНГӨТЭЙ тэдэндээ илүү хөтлөгддөг юм аа.
 
  Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрыг хагаралдуулах гэж улайрна. Хагарсан зодолдсон гээд хашгичин сэвнэ. Үүнийг нь нам дотроос нь бүр ч илүү хийгээд байгааг хамаарагддаг сэтгүүлчдийн бичвэрүүдээс нь ханхлаад байгаа шүү! У.Хүрэлсүх харин ч Ерөнхий сайд байхдаа Нүүрсний хулгайг шалгаад өгөөч ээ гээд босго довжоо өндөр шүүх засаглалаас мөн ч их гуйсан даа. Өнөөдөр бас л Оюун Эрдэнэ шүүхийн энэ зовлонг амсаж сууна. Үндсэн хуульдаа дангаар орших, хэнд ч үл нөлөөлөх гэж тунхагласан шүүх засаглал чинь үнэндээ өнгө мөнгө хоёрын талд үйлчлээд байгаа үнэр нь ханхлаад байна гэх үг хардлага хоёрт живлээ. 

 МАНАН мафиа Халиарууд буюу хоосон гуйлгачид гэж та хоёрыг доромжилж байсан. Сэхүүн зан хөрөнгөлөг доромжлол нь илүү их нэгдэж, илүү ихээр хүчирхэгжиж бүгдийг худалдан авч. Бүтэн улс, бүрэн ард түмнийг чинь зоос шиг талцуулж зодоонд уриалж байна. Үүрээд гарах ёстой бол үүрээд гар. Үхэж болно ялагдаж л болохгүй гэсэн үгийг харин үнэгүйдүүлж хэзээ ч болохгүй. 
 
О.Түвшиндэмбэрэл

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх