Ч.Маралмаагийн шүүх хурал маргааш болно

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт болно. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм. Шүүх хурлыг хаалттайгаар явуулах ажээ. Учир нь насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулахаар хуульд заасан юм.Ослын улмаас хохирсон 12 настай охиныг шүүхийн шинжээчээр "хүндэвтэр" хэмээн дүгнэсэн талаар охины эцэг мэдээлсэн байдаг. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр иргэн Ч.Маралмаа эл дүгнэлтийг эсэргүүцэж, улмаар тус хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" , 2.4 "Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх