Ерөнхий боловсролын сургуулийн хичээл маргааш эхлэнэ

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Орон даяар маргаашнаас /2023.01.30/ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхэлнэ.
Өвлийн нэгдүгээр улирлын амралт 2022 оны арванхоёрдугаар сарын 19-өөс эхэлж, 40 гаруй хоног амраад ийнхүү хичээл эхлэх болж байна. Олон нийтийн зүгээс “Долоо хоногоор сурагчдын амралтыг хойшлуулмаар байна” гэдэг саналыг илэрхийлсэн. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хичээлийг хойшлуулахгүй, хугацаанд нь эхлүүлнэ” гэдгээ мэдэгдээд буй. Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид суралцаж буй.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх