Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон шинжлэх ухааны доктор боллоо

  • 0
  • 0
© Монгол мэдээ Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн тушаалаар Ж.Цолмон, З.Болдбаатар нарт шинжлэх ухааны докторын зэрэг тус тус олгожээ.

Эдгээр эрдэмтэнд  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.

Ж.Цолмон “Монгол хүний гавал, нүүрний антропометр, хатуу зөөлөн эдийн үзүүлэлтүүд болон эрүү нүүрний гажгийн тархалт, гажгийн үед гарах зарим өөрчлөлтүүдийг судалсан дүн” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг
З.Болдбаатар “Цэргийн аюулгүй байдлыг хангах онол, практикийн асуудал” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа гэж Шинжлэх Ухааны Академиас мэдээлэв.
Ж.Цолмон нь Эрүүл мэндийн дэд сайд байсан бол З.Болдбаатар нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх