ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хөгжмийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болох Грэммийн шагнал гардуулах ёслол 65 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн Грэммийн түүхэн амжилтыг дуучин Бейонсе эвдэх төлөвтэй байгааг гадны хэвлэлүүд онцолж байгаа юм. Грэммийн шагналыг 28 удаа хүртсэн дуучин Бейонсе энэ жил есөн шагналд нэр дэвшсэн. Тэрбээр одоогоор гурван төрөлд нь ялалт байгуулаад байна.
65 дахь удаагийн Грэммид нэр дэвшсэн номинацын тоогоороо Бейонсегийн араас дуучин Адель явж буй. Тэрбээр нийт долоон номинацид нэр дэвшсэн билээ.
Энэ жил нийт Грэммийн нийт 91 төрөлд шагнал гардуулна.