Preloader
Шуурхай мэдээ:

Монголоос эхлэлтэй шороон шуурга хоёр дахь удаагаа Бээжинг бүрхжээ

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

 

 

 

Сүүлийн 14 хоногийн хугацаанд Хятадын нийслэл Бээжин хотыг шороон шуурга хоёронтоо бүрхсэн талаар Ройтерс мэдээлжээ. Шороон шуурганх улмаас зам дээр нэг хүртэлх километрийн зайд үзэгдэх орчин муудсан байна. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, гуравдугаар сарын 28-ны өглөө Хятадын нийслэлийн агаар дахь аюултай хэсгүүд маш өндөр түвшинд бүртгэгджээ. Ган гачиг нүүрлэсэн Хятадын баруун хойд хэсэг болон Монголоос салхиар дамжин шороон шуурга үүссэн хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Шороон шуурганы улмаас агаарт агуулагдах РМ2.5 хэсгүүд арав дахин нэмэгджээ. Бээжингээс гадна Өвөр Монголын бүс нутгууд, Шаньси, Ляонин, Хэбэйг ч шороон шуурга дайрсаан байна.

Улмаар өнгөрсөн ням гарагт иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Үзэгдэх орчин нэг километр хүртэл буурч, өндөр барилгуудын орой хэсэг харагдахгүй шахам болсон гэнэ. Шороон шуурга 12 цаг орчим үргэлжилсэн байна. Хотод 14 хоногийн хугацаанд хүчтэй шороон шуурга хоёронтоо тохиосон нь тун ховор үзэгдэл гэж Бээжингийн цаг уур судлалын төв мэдэгджээ.