Preloader
Шуурхай мэдээ:

Амиа алдсан цэргийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр өгнө

Мэдээ мэдээлэл

  1. Эхлэл
  2. Онцлох мэдээ

Амиа алдсан цэргийн ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх нөхөн төлбөр өгнө

Хуурай замын цэргийн команплагч Бриагдын генерал н.Амгаланбаатар:

Зэвсэгт хүчний жанжин штабаас гүн эмгэнэл илэрхийлье.

Анги бүрэлдэхүүнээрээ амарч байсан ба үлдсэн бүрэлдэхүүн харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр хэрэг болоод маргааш нь таслан зогсоох боломж алга. Боломжит аргаа хэрэглэж таслан зогсоох тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь үр дүн сайн гарахгүй байна. 

Хуурай замын цэрэг нь ганцхан намрын цэцэг татлагатай. Саяны асуудал офицер цэрэгтэй харьцсан үйлдэл. Зүй бус харьцаа гардаггүй ангиуд бий. Харин гараад байгаа газруудыг таслан зогсооно.

Цэргийн ангид архидалт байх ёсгүй. Хугацаат цэргийн алба хаагчдын байранд камертай. Шаардлагатай бол цагдаагийн байгууллагаас бичлэгийг гаргаж болно. Гэхдээ бүх газрыг камержуулах боломжгүй байна.

Хүний сэтгэхүйд байгаа зүйлийг арилгахгүй л бол энэ ёс бус зүйлийг зогсоох хэцүү. Гарсан гэмт хэрэгтэй тэмцээнд үр дүнд хүрэхгүй байгааг ойлгож байна.

 

ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа н.Ариунболд:

Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт мухар олгооны үрэвсэл болон өмнөх өвчний сэдрэлээр 2-3 хугацаат цэргийн алба хаагч эмчлүүлж байна.

Мөн саяхан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид гарсан дүрмийн бус зөрчлийг шалгаад холбогдох ажилтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан.

Цэргийн ангид гарч буй сахилга зөрчлийн асуудлыг тасалн зогсоох зорилгоор шаардлагатай арга хэмжээг гаргаж хэрэгжүүлдэг.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөллөө. 

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг:

Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна.

Байлдагч Б-г нас барсан үндэслэлээр хуулийн дагуу ар гэрт нь таван жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болон оршуулгын зардлыг Зэвсэгт хүчний жанжин штабаас өгнө.